Аврагчид шатаж байсан гэрийн тооноор орж хүний амь аварчээ
2020 оны 3 сарын 02
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайхан багт иргэн Г-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 09:28 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 3.5 км замыг туулан 09:31 цагт очиж 30 минут ажиллаж галыг унтраасан байна.
Аврагчдыг очиход 55 настай, эрэгтэй Г гэрээ дотроосоо түгжин унтсан байсан аж. Гэрийн хаалгаар орох боломжгүй байсан учраас аврагчид тооноор нь орж, иргэн Г-ийн амь насыг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614286
1 эможи
Зочин
2020-03-02 23:38
Зочин
2020-03-02 21:58
Мэдээндээ дандаа худлаа амьрдалгүй зураг тавьж тархи угаана. Өмнөговийн төвд гарсан түймэрт ой модтой нэг зуслангийн зураг тавьчиаад гэрийн тооноор нь орж аварсан гэж шаагаад байгаа юм даа
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс