Дөнгөж төрсөн нярайг санаатайгаар хөнөөж, хогийн цэг дээр хаяжээ

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

Өчигдөр буюу гуравдугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт нярай хүүхдийг санаатайгаар амийг нь хохироож, хогийн цэг дээр хаясан хэрэг тус аймгийн цагдаагийн байгуулагад ирсэн байна.

Хэргийг тодруулбал, тус аймгийн Дархан суманд байрлах … тоот орон сууцны хогийн цэгт дөрөв орчим сартай нярайн цогцсыг хаясан байжээ.

Эл хэргийг шалгахад, нас барсан нярайн хоолойг эмэгтэй хүний дотуур өмдөөр боомилж хөнөөсөн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.

Хэргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн хэрэг нээн шалгаж эхэлсэн бөгөөд нярайн амь насыг хохирсон этгээдийг болон эцэг, эхийг тогтоохоор ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
angry an post
1
614279
4 эможи

keyboard_arrow_up