“Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно
2020 оны 3 сарын 02
Өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сард “Тод каннам” эмнэлгээр үйлчлүүлсэн 29 настай эмэгтэй хагалгааны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Уг хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.03.02/12.00 цагт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон байна.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тодномбат нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэсэн заалтаар шүүх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614276
0 эможи
Зочин
2020-03-02 23:36
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс