Хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулж байсныг илрүүллээ
СХД-ийн Цагдаагийн газрын III дугаар хэлтсээс Нийслэлийн Засаг даргын А/108, А/168, 2020 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн Нийслэлийн засаг даргын А/223 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тус цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Тус цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгаас “Эмзэг цэг” нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтаар: СХД-ийн 13 дугаар “Өнөр зочид” буудлын урд 2020 оны 03-01нээс 02-нд шилжих шөнө Авинтай, Приус 20 маркийн автомашинтай А, Ц нар хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулж байсныг илрүүлэн шалгалтын ажлыг явуулж байна.
2020 оны 02 дугаар сарын 20-ний шөнө СХД-ийн 13 дугаар хороо “Өнөр хүнсний дэлгүүр”-ийн гадна иргэн Э нь приус 20 маркийн автомашинтай хууль бусаар гар дээрээс архи согтууруулах ундааны зүйл худалдан борлуулсан зөрчлийг илрүүлэн эд зүйлийг Дүүргийн хураагдсан эд зүйлийг усгах орон тооны бус зөвлөлд хүргүүлэн ажиллласан.
Засаг даргын захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах явцад иргэд хууль бусаар архи согтууруулах ундааны зүйл худалдах асуудал гарч байгаатай холбогдуулан иргэдэд анхааруулахад баталгаагүй архи согтууруулах ундаа гар дээрээс авахгүй байхыг уриалж байна.
Эх сурвалж: СХД-ийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэс
|