Ц.Бат-Энхийн балгаар МИАТ-ийн дэд захирал ажлаасаа халагджээ

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

БНСУ-д зорчоод ирэхэд нь Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгаарлахыг эсэргүүцсэн МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийн балгаар МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг ажлаас нь чөлөөлөхөөр болжээ. Ц.Бат-Энх шинэ коронавирусийн халдвар тархсан БНСУ-ад зорчоод Японоор дамжин хоёрдугаар сарын 27-нд ирсэн тухай цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Халдвар тархсан газраас ирж буй иргэдийг Улсын онцгой комиссын шийдвэрээр тодорхой хугацаагаар тусгаарлан, үзлэг шинжилгээ хийж, халдвар авсан, эсэхийг тогтоож байгаа. Гэтэл Ц.Бат-Энх УОК-ын энэхүү шийдвэрийг эсэргүүцэн, тусгаарлагдахаас татгалзсанаас гадна МИАТ-ийн онгоцонд суухдаа “онгоцны үйлчлэгч нарын сануулгыг зөрчиж, “Танай захиралтай чинь ярьсан. Би бизнес ангиллын суудалд сууна” хэмээсээр тухалсан аж.

Ийнхүү авирласан Ц.Бат-Энхэд хариуцлага тооцохыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгаад буй бөгөөд нарийн бичгийн даргын ажлаас нь чөлөөлөх, эсэхийг МАН-ын бага хурлаар шийдэх юм.

Харин түүнд бизнес ангиллын суудалд суулгах зөвшөөрөл өгсөн гэх МИАТ ХК-ийн коммер эрхэлсэн дэд захирал Ш.Гантулгыг тус компанийн өнгөрсөн баасан гарагт хуралдсан ТУЗ-ийн хурлаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасныг эх сурвалжууд батлав. ТУЗ-ийнхөө эл шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн Ш.Гантулга шүүхэд хандахаар болж буй сурагтай.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
8
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
2
confuse an post
angry an post
4
614255
21 эможи

Зочин
2020-03-03 16:16
Suganii vc.tsawinii bulchirxainyud....vxlee yu?
Би
2020-03-03 12:10
2ланг нь ажлаас чөлөөлвөл таарна . Утасдаад л бизнэс ангилал руу шилждэг ёстой нөгөө буян гэдэг л юм даа
Ээж нь
2020-03-03 12:05
Өөрт нь хариуцлага тооц
Зочин
2020-03-03 11:20
Тэр хэдхэн хором бизнес ангиллын суудалд суулаа гээд юу өөрчлөгдөх юм, Бат-энхээрээ л байна, эрх ямбатай нь халдварт өвчин ялгахгүй, үхлийн өмнө дарга, цэрэггүй л адилхан үхнэ, насаараа дарга хийвэл бүүр оодрох нөхөр байна, барын зулзагыг бага дээр нь дар!!!!
Иргэн
2020-03-03 06:40
Зайлуул
MAN
2020-03-02 19:51
Neeh haramsahaar ch hun halagdaagui l yum baina
Иргэн
2020-03-02 14:55
Батэнх гэж новшийг ажлаас нь яаралтай чөлөөл. Улс эх орорн ард түмнээ боддоггүй хулгайч Монголд хэрэггүй!!!
Иргэн
2020-03-02 14:50
Батэнх ямар том толгойтой хулгайч вэ? Ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй ийм новшнуудыг
зочин
2020-03-02 14:16
чамаас болж олон хүн халдвар авсан бол яах бсийн чи муу шүүхдээд юм олж долоохгүй
Зочин
2020-03-02 14:15
Доли больж
иргэн
2020-03-02 11:40
Адилхан нам дагасан новшнууд
keyboard_arrow_up