Баар, ресторанууд цаг хэтрүүлэн ажиллаж байна

2020 оны 3 сарын 02

Arslan.mn

Коронавирусний халдвар, тархалтаас сэргийлж Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан захирамжийг зөрчин зарим баар, ресторан цаг хэтрүүлэн ажиллаж байна. 

Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын хийсэн шалгалтаар нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах "High land park" ресторан захирамжид заасан 22.00 цагаас хойш ажиллаж байв. 

Мөн нийслэлийн Баянгол дүүргийн 10-р хороонд байрлах "Энержи" караоке баар шөнийн 02.30 цаг хүртэл ажиллаж архи, согтууруулах ундаагаар үйлчилж байсан зөрчлийг БГД-ийн цагдаагийн газрын 2-р хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн ажилтнууд илрүүлж архи, согтууруулах ундааг хураан авч хариуцлага хүлээлгээд байна.

Шалгалт болон иргэдийн мэдээллээр илэрсэн зөрчлүүд:

  • “Шангри-Ла” зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:25 цагт үйл ажиллагаа явуулсан;
  • мөн “Шангри-Ла” резиденсийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:55 цагт үйл ажиллагаа явуулсан;
  • Баянзүрх дүүргийн 26-р хороонд орших “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ийн “GE GE” баар 22.20 цагт үйл ажиллагаа явуулж байсан,
  • Баянзүрх дүүргийн “Энканто спорт комплекс” хотхоны 11-р давхарт байрлах “Интерекс дизайн” ХХК-ийн “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22.45 цагт үйлчилж байсан, 
  • Баянзүрх дүүргийн 2-р хорооны Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт 8 хүнд үйлчлэн 23.00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  • Хан-Уул дүүргийн 11-р хороонд байрлах “Голден драгон” хятад хоолны ресторан 22.30 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
  • Сонгинохайрхан дүүргийн 39-р хороо “Зургаан цогнууд” ХХК-ийн “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж 00:10 цагт ажиллаж байсан.
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны "Зайсан Гэйт" зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.

Мөн шөнө оройн цагаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах зөрчил гарч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Дээрх үйлдэлд иргэн, ААН-ийн барааг хураан авч улсын орлого болгон, иргэнийг 250 мянга төгрөг, ААН-ийг 2.5 сая төгрөгөөр торгох хуулийн заалттай юм. Шөнө оройн цагаар гар дээрээс согтууруулах ундаа, архи борлуулсан иргэнийг 50 мянган төгрөгөөр торгож байна. 

Өндөржүүлсэн бэлэн байдалд гарч буй зөрчлийг иргэн бүр үүргээ ухамсарлан цагдаагийн байгууллагад мэдээлж, идэвхтэй оролцох хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас анхааруулан зөвлөж байна. 

Тодруулахад, НОК өнгөрсөн 7 хоногоос эхлэн нийслэд ажиллаж буй кафе, караоке, ресторануудыг шөнийн 22.00 цаг хүртэл ажиллуулах захирамж гаргасан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614252
1 эможи

GO Gan-Od
2020-03-02 10:36
Түрээслүүлэгчид ч яах уу?! Төрөөс төрсөн тэрбумтангууд Түрээслэгчид л хэцүү каринтилсэн ч гүй ч байсан түрээсэндээ яг үнэндээ шатацгааж байгаа нь тодорхой

keyboard_arrow_up