Хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээ ашиглажээ

2020 оны 3 сарын 01

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.

Дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад Өвөрхангай аймагт иргэн "Х" нь Улаанбаатар хот руу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн, аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн байна.

Энэ талаар иргэн Х нь “Улаанбаатар хотод ажилладаг, ажлаа таслахгүй байхын тулд бусдын бичиг баримтыг ашиглаад, нэвтрэх бичиг авч болох байх гэж материалаа бүрдүүлж өгсөн” гэж ярьжээ. Иймд хэн нэгний баримт бичгийг ашиглан хуурамчаар материал бүрдүүлэхгүй байхыг анхааруулж байна. 

Эх сурвалж: NEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614243
1 эможи

keyboard_arrow_up