АНУ-д суугаа иргэд Орос, Герман, Туркээр дамжин эх орондоо очихыг зөвлөж байна

2020 оны 2 сарын 29

covid 19-н зурган илэрц

Шинэ төрлийн коронавирусын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр Сан Франциско хотын дарга Л.Брийд хэвлэлийн мэдээлэл хийх үеэр Сан Франциско хот долоо хоногийн хугацаатай онц байдал зарласан тухай дуулгасан юм.

Өнөөдрийн байдлаар АНУ-ын Калифорни мужид агаарын тээврээр зорчиж ирсэн коронавирусийн халдварын 8,400 гаруй сэжигтнийг хяналтдаа аваад байгааг өчигдөр /2020.02.28/ тус мужийн захирагч Гэвин Ньюсом албан ёсоор олон нийтэд мэдээлэв.

Тэрбээр АНУ-ын холбооны хуулиар орон нутаг дотор дамжсан халдварыг мужууд оношлох эрхгүй байдаг тул вирусийн шинжилгээг мужууд бие даан өргөн хүрээнд явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байгааг Вашингтонд анхааруулжээ.

Одоогоор Калифорни мужид 200 ширхэг коронавирусийн халдварын оношлуур албан хэрэгцээнд байгаа тул АНУ-ын холбооны засаг захиргаанд хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэхийг уриалсан байна.

2020 оны хоёрдугаар сарын 26-ны Лхагва гарагт Калифорни мужийн Солана Каунтид гарал үүсэл нь тодорхойгүй Covid-19 вирусийн халдвар илэрсэн нь АНУ-ын дотоодод вирус тархсан анхны тохиолдол байсан боловч өнөөдөр Калифорни мужийн Санта Клара Каунтид гарал үүсэл нь тодорхойгүй Covid-19 вирусээр өвчилсөн хоёрдахь тохиолдол тогтоогдоод байна.

Шинэ төрлийн коронавирусын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын Сан Франциско хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консулын газар өндөржүүлсөн бэлэн байдалтай, уртасгасан цагаар ажиллаж байна. АНУ-д байгаа монгол иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дараах дипломат төлөөлөгчийн газрын аль нэгт хандаж бүртгүүлэхийн зэрэгцээ мэдээлэл зөвлөгөө авна уу.

Үүний зэрэгцээ, олон улсын нислэгийн компаниуд БНХАУ, БНСУ болон БНИтали Улс руу үйлдэх нислэгээ цуцлах, тоог нь цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авч байна.Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

1.АНУ-ын United Airlines компани хоёрдугаар сарын 6-наас гуравдугаар сарын 28-ныг хүртэл Бээжин, Шанхай, Чэнду, Хонг Конгийн чиглэлийн бүх нислэгээ, American Airlines компани нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 28-ныг хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ, Delta Airlines компани хоёрдугаар сарын 6-наас дөрөвдүгээр сарын 30 хүртэл БНХАУ руу үйлдэх бүх нислэгээ тус тус түр зогсоогоод байна.

Иймээс Монгол Улсад зорчихоор төлөвлөж буй иргэд ОХУ-ын Москва хотын Шереметьево, ХБНГУ-ын Берлин хотын Тегель, БНТУ-ын Истанбул хотын олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин эх орондоо зорчихыг зөвлөж байна.

2. Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдрийг дуустал сунгах, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын хуваарьт нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал түр нислэгээ цуцлаад байна.

3. ОХУ-ын Москва хотын Шереметьево онгоцны буудлын F терминалд нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын 31-нийг хүртэл хөл хорио тогтоосон тул МИАТ-ын нислэг Е терминалд бууж, нисэх болсон. Иймд Москва хотоор дамжин нисэх зорчигчид нислэг хоорондын цаг болон нисэх буудалд очих цагаа сайтар тооцоолно уу.

4. Коронавирусын тархалтын байдлаас хамааран олон улсын нисэх онгоцны буудлууд нислэгийн хуваарь, нисэх/буух терминал, онгоцонд суух гарцыг тухай бүр өөрчлөн зохицуулалт хийж байгаа тул иргэн Та аялалд гарахаасаа өмнө нислэгийн мэдээллээ сайтар шалгана уу.

5. Нислэгийн хуваарийг өөрчлөх боломжгүйгээс болоод визийн хугацаа дуусаж буй иргэд АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанд хүсэлтээ уламжлахыг зөвлөж байна. АНУ-ын АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албан Таны визийг хэрхэх талаар шийднэ.

Виз сунгах талаар дараах холбоосоор орно уу.

https://www.uscis.gov/…/defa…/files/USCIS/Resources/C1en.pdf

Вашингтон Д.С хотод суугаа ЭСЯ

НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгчийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614234
1 эможи

Зочин
2020-02-29 15:50
keyboard_arrow_up