Хууль зөрчсөн дэлгүүр, ресторануудыг шалгаж байна
2020 оны 2 сарын 28
Нийслэлийн цагдаагийн газраас нийслэлийн Засаг даргын А223 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, 252 алба хаагч явган эргүүлд 109 чиглэлд үүрэг гүйцэтгэж нийт 1616 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1440 шаардлага, 68 мэдэгдэл өгч, захирамж зөрчсөн нийт зөрчлүүдийг илрүүлэн шалгаж байгаа аж. Тухайлбал,
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” зочид буудлын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг Бат-Эрол ХХК-ий Sky walker ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:25 цагт үйл ажиллагаа явуулсан;
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо “Шангри-Ла” резиденсийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг Фьюжн ХХК-ий Икигай ресторан цагийн хязгаарыг зөрчиж, 22:55 цагт үйл ажиллагаа явуулсан;
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Мөнх долоон эрдэнэ” ХХК-ний “GE GE” баар 22:20 цагт үйл ажиллагаа явуулсан;
- Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Энканто спорт комплекс” хотхоны 11 дүгээр давхарт байрлах “Интерекс Дизайн” ХХК-ний “Манхайтан” ресторан цагийн хуваарь зөрчиж 22:45 цагт үйл ажиллагаа явуулсан
- Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Их Дарь эхийн 1-44 хаягтай “Мөнх Алекс” ХХК-ний “Тайган” дэн буудал нийт 8 хүнд үйлчлэн 23:00 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Голден драгон” хятад хоолны ресторан 22:30 цагт үйл ажиллагаа явуулсан.
- Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хороо “Зургаан цогнууд” ХХК-ны “Хас тулга” хүнсний дэлгүүр цагийн хуваарь зөрчиж 00:10 цагт үйл ажиллагаа явуулж байсан.
- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан Гэйт зочид буудал зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдан борлуулж байсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
614227
1 эможи
Зочин
2020-02-29 03:44
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс