“Зөв амьдрах“ ТББ-ын тэргүүн Г.Загдааг хоёр сая төгрөгөөр торголоо
Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс "Зөв амьдрах" ТББ-ын тэргүүн Г.Загдаад торгуулийн арга хэмжээ авлаа. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдын нэр төрд халдаж, гутаан доромжилсон гэдэг үндэслэлээр хоёр сар төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Учир нь тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 22-23-ныг шилжих охинтойгоо уулзахаар ирсэн эмэгтэйг "Чам шиг янхан асрамжийн газраас төрдөг юм. Чи асрамжийн газраас төрсөн Янхан. Дураараа янхан бэ" гэхчлэн доромжилж олон нийтийн сүлжээгээр бичлэг хийж тараасан юм.
Уг бичлэгийн дараа цагдаагийн байгууллагад иргэдээс Г.Загдааг шалгаж, хариуцлага тооцооч гэсэн гомдол их ирсэн байна. Гомдлын дагуу БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нэгдүгээр сарын 28-ны өдөр зөрчлийн хэрэг нээжээ. Ингээд шалгалтын явцад бусдын нэр төрд халдсан нь тогтоогдсон тул хоёрдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21.1, 5.3.1 гэсэн заалтаар хоёр сая төгрөгөөр торгосон аж.
Тодруулбал, бичлэгт гарч буй иргэн, түүний хоёр настай охин Н нарын биед халдсан, цахим сүлжээгээр доромжилж, нэр төрд нь халдсан гэж үзжээ.
Эх сурвалж: zaluu.com
|