Хууль бусаар тэсэлгээ хийж буй зургаан иргэнийг илрүүлжээ

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Хөвсгөл аймгаас Увс аймагт цэргийн алба хааж байгаа залуус давсны уурхайд хууль бусаар тэсэлгээ хийж байсан зургаан иргэнийг илрүүлсэн байна.

Тодруулбал, Увс аймгийн Хилийн 0245 дугаар ангийн 0246 дугаар салбарын хариуцсан хэсэг, хилийн ... дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 0.5 км-т Шүдэн уулын давсны уурхайд гар аргаар давс олборлох зорилгоор тэсэлгээ хийж байжээ. 

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Цагаан нуур сумаас 2019 оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн ахлах байлдагч Д.Мөнхсайхан ахлагчтай байлдагч Х.Далайбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн цагийн манаа хууль бус үйл ажиллагааг шуурхай илрүүлсэн байна.

Тус зөрчлийг газар дээр нь шалган тогтоож, Увс аймгийн Прокурорын байгууллагад мэдэгдэн, хойшлуулшгүй ажиллагаа явуулж, дээрх 6 иргэнийг аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614192
3 эможи

Gan
2020-03-01 17:39
zuv nairuullagatai bicheechee.
keyboard_arrow_up