Хоёр айлын гэр шатжээ
2020 оны 2 сарын 28
Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр ирүүлсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэж байна.
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөв дүгээр багийн “Цацал”-ын гурав дугаар гудамжинд иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2020.02.27/ өдрийн 11:10 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Энэ дагуу Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай 11:12 цагт очиж нэг цаг ажиллаж унтраасан байна.
- Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нэгдүгээр гудамжинд иргэн С-ийн дөрвөн ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр/2020.02.27/ өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 16:05 цагт очиж таван минутад унтраажээ.
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны “Хангай”-н 22 дугаар гудамжинд иргэн Б-ын эзэмшлийн “Марч” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлага өнөө өглөөний 06:10 цагт дүүргийн Онцгой байдлын газарт иржээ. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 06:16 цагт шуурхай унтраажээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614190
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс