ЦЕГ: Хяналтын 966 цэгт 1,232 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

Улсын онцгой комисс энэ оны 02 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1,232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байна.

 

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614181
1 эможи

ЦЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up