Т.Төмөрбаатар: Өнөөдөр 30 СЭЖИГТЭЙ хүнийг ТУСГААРЛАЖ, ХӨСҮТ-д хүлээлгэж өглөө

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хилийн хяналт, шалгалтыг чангатгаж байгаа талаар өнөөдөр /2020.02.27/ мэдээлэл хийлээ.

Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар "Манай байгууллагын хяналт, өндөржүүлсэн бэлэн байдал нэгдүгээр сарын 6-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийг хүртэл Монгол Улсад 225 агаарын хөлөг буусан. Агаарын хөлгөөр 38 мянган зорчигч ирсэн байна. Төмөр замаар 105 мянган зорчигч Монголд орж ирсэн байгаа.

Нэгдүгээр сарын 6-наас хоёрдугаар сарын 27-ны өдрийн хооронд нийтдээ 30 мянга 578 тээврийн хэрэгсэл, 136 мянга 807 зорчигч орж ирснээс 161 тохиолдлыг хилийн боомтоор илрүүлсэн.  Үүний 130-ыг нь “Буянт-Ухаа” боомтынхон илрүүлж, мэргэжлийн байгууллагын хяналтад авсан.

Өнгөрсөн хугацаанд 15 хүнийг буцаасан. БНХАУ, ОХУ-ын иргэд байсан. Өнөөдөр өглөөний ирсэн нислэгүүд нэлээд ачаалалтай байлаа. Нийтдээ 30 сэжигтэй хүнийг тусгаарлаж, ХӨСҮТ-д хүлээлгэж өгсөн.

Түр тусгаарлахдаа бид хилийн боомт дээрээ эхэлж халууныг нь шалгаж, асуумж авна. Явсан газруудын асуумжийг аваад, түр эрсдэлийн үнэлгээ хийгээд, шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-ийнхнийг дууддаг” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
614169
3 эможи

keyboard_arrow_up