УОК-оос иргэд, авто машины хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл хязгаарлалаа
УОК-ын дарга Ө.Энхтүвшин
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Улсын онцгой комисс хуралдлаа.
Хэдийгээр Монгол Улсад коронавирусийн халдвар авсан хүн тогтоогдоогүй ч тайвширч болохгүй.
Ингээд УОК-оос улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарлалаа.
Мөн БНСУ Монгол улсын хоорон дахь нийслэгийг гуравдугаар сарын 11-нийг дуустал, Япон улс Монгол Улсын хоорон дахь нийслэгийг хоёрдугаар сарын 28-наас гуравдугар сарын 11-нийг дуустал хязгаарлалаа.
Түүнчлэн шинэ короновирусийн тархалттай холбоотой санаатай болон санамсаргүйгээр худал мэдээлэл тараасан, биеийн эрүүл мэндийн байдлаа хуурамчаар мэдүүлсэн, хууль ёсны шаардлага биелүүлээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хариуцлага тооцож ажиллахыг хууль хяналтын байгууллагын удирдлагуудад үүрэг өгсөн" гэлээ.
шууд үзэх: