Засгийн газрын хуралдаанаас хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгаж, Японы нислэгийг 14 хоногоор цуцалжээ

2020 оны 2 сарын 26

Arslan.mn

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийж байна. 

ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг 

Ерөнхий сайдын зүгээс гуравдугаар сарын 2-ныг хүртэл хөдөлгөөн хязгаарлах шийдвэрийг сунгах санал Засгийн газрын хуралдаанд оруулсан. Хөдөлгөөн хязгаарлахаас өмнө хөдөө явчихсан иргэд буцаж яаж ирэх вэ гэдэг асуудал үүсэж байгаа. Тэдгээр хүмүүсийн гэрийн хаягийг хараад хот руу оруулна гэдэг ч юм уу иймэрхүү асуудлыг нарийвчлан Улсын Онцгой комиссоор хэлэлцэн шийднэ. 

Мөн Ерөнхий сайд Япон улсын нислэгийг цуцлах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан. 

Эдгээр хоёр асуудлыг УОК-ын хурлаар эцэслэн шийдээд, олон нийтэд мэдээлнэ. 

Маргааш бол ажлын өдөр. Төрийн байгууллагууд 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Хувийн хэвшлийнхэн ажлын цагаа тооцоолж ажиллана. Гол нь Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарлаж байгаа" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614119
1 эможи

keyboard_arrow_up