ДЭМБ: COVID-19 халдварын тархалт БНСУ, Итали, Иранд эрчимтэй явагдаж байгаа

2020 оны 2 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирус буюу COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 09:00 цагийн байдлаар шинэ коронавуирсийн халдварын 80,809 тохиолдол бүртгэгдсэн. БНХАУ-аас гадна дэлхийн 36 улсад 2,611 тохиолдол гарсан.

Сүүлийн өдрүүдэд БНСУ, Итали, Иранд тохиолдлын тоо ихэссэн. Харамсалтай нь Монгол Улсын иргэн Солонгост нас барсан тохиолдол гарлаа.

АНУ-ын халдварт өвчин судлалын төвөөс тус улсад халдвар тархах нь цаг хугацааны асуудал боллоо хэмээн мэдэгдсэн. Өчигдөр Хубэй мужаас гадна таван тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 20-ноос хойших хугацаанд гарсан хамгийн бага үзүүлэлт болж байгаа бөгөөд БНХАУ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр дүнгээ өгч байна.

Маргааш 08:00 цагт хөдөлгөөний хязгаарлалт дуусах бөгөөд орон нутагт цас ихээр орсон учир иргэд нэн шаардлагагүй бол орон нутагт зорчихгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614113
1 эможи

Зочин
2020-02-26 12:24
keyboard_arrow_up