“ЦАЦРУУЛАГТАЙ АЮУЛГҮЙ ГАРЦ” тугийг гарцны замын хоёр талд байршуулан ажиллаж байна

2020 оны 2 сарын 23

Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир нь Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас зохион байгуулж буй “Сар шинэ 2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус дүүргийн 13 байршлийн явган хүний гарцан дээр шинэлэг ажлыг Нэт капитал ХХК-тай хамтран “ЦАЦРУУЛАГТАЙ АЮУЛГҮЙ ГАРЦ” тугийг гарцны замын хоёр талд байршуулан ажиллаж байна.

Энэхүү Аюулгүй гарц туг нь фосфорттой цацруулагчтай бөгөөд шөнө оройн цагт гарцаар гарч буй иргэд болон бага насны хүүхэд ашигласанаар тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж машинд мөргүүлж осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, үзэгдэх хүрээг сайжруулах зорилготой юм.

Аюулгүй гарц цацруулагчтай туг нь авто замын хоёр талд явган хүний гарцны хажууд тугний суурь зааврын хамт байрлах бөгөөд гарцаар гарч буй явган зорчигч зориулалтын сууринаас авч зам хөндлөн гарахдаа гартай барьж  гараад замын цаана байрлах сууринд байрлуулах зориулалттай юм.

Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн хэрэг ослын улмаас 3790 иргэн хөнгөн хүнд хэлбэрээр гэмтсэнг хөдөлгөөнд оролцсон байдлаар авч үзвэл нийслэл хотод 48,9 хувь нь явган зорчигч хэлбэрээр гарцтай, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарч байхдаа автомашины гэрлийн гялбаанд орох, шөнө оройн цагт хар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцон жолоочид үзэгдэх хүрээ багасч осолд өртсөн байх тул үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй гарц арга хэмжээг хэрэгжүүлэн тус дүүргийн гудамж замд гэрлийн гялбаанд орж болзошгүй эрсдэлтэй болон үзэгдэх орчин муутай гэрэлтүүлэггүй явган хүний гарцтай газар байршуулан ажиллаж байна.

Уг Аюулгүй гарц фосфортой цацруулагчтай тугийг Герман улс, Англи улс, Япон улс, Солонгос улс, орнууд ихэвчлэн сургуулийн бүс орчимд шөнө оройн цагийн үед хүүхдийг зам тээврийн осол хэргээс өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг нь бодит үр дүнтэй ажил болсон байдаг учир Монгол анх удаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллаж байна.

2020 он гарсаар тус дүүргийн хэмжээнд зам тээврийн осолд өртөж, амь насаа алдсан тохиолдолд нэгч гараагүй, хүн гэмтсэн осол хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614064
1 эможи

Зочин
2020-02-25 01:44
Зочин
2020-02-23 17:35
Мэдрэлтэж өгөх юмаа. Өөр хийх юм алга уу?
Зочин
2020-02-23 13:37
АН олиггүй шүү вирусээр алах нь
keyboard_arrow_up