Үхрийн цул махын нэг килограмм нь 10-14 мянган төгрөгийн үнэтэй байна
2020 оны 2 сарын 22
Нийслэлийн статистикийн газраас долоо хоног бүр гаргадаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн судалгааг танилцууллаа.
2020 оны хоёрдугаар сарын III долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 9575 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 11 399 төгрөгийн үнэтэй байна.
Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин үхрийн цул махны үнэ 224 төгрөгөөр (1.7хувь) буурсан байна.
Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хүчит шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 10 мянган төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14 мянган төгрөг байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
614034
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс