БНСУ дахь Монголын ЭСЯ энэ сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд амарна

2020 оны 2 сарын 21

Arslan.mn

Монгол Улсаас БНСУ дахь Элчин сайдын яам “Цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 24-нөөс 2 дугаар сарын 26-ны өдрийг дуустал амарна” хэмээн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв. Энэ үеэр нэн яаралтай, онц шаардлагатай асуудал гарвал 010-5307-7220, 010-3242-9913 дугаарын утсуудад хандахыг зөвлөжээ.

Мөн БНСУ дахь иргэддээ зориулан шинэ төрлийн коронавирусний халдвартай холбоотой сэрэмжлүүлэг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар тус улсад Монгол улсын 48 мянган иргэн ажиллаж, амьдарч буй юм.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хотууд болон Инчон олон улсын нисэх буудлаас илрээд байгаа аж.

Хэрэв  өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандахыг сануулжээ. Мөн БНСУ дахь нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээ, мэдээллийг тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудсаас авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613997
0 эможи

keyboard_arrow_up