Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг 48 цагийн хугацаатай цагдан хорилоо

2020 оны 2 сарын 21

Arslan.mn

Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга н.Мөнхбаатарыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уржигдар бусдаас хахууль авч байх үйлдэл дээр нь саатуулан хорьсон тухай мэдээлэл эх сурвалжууд өглөө. Түүнийг албан тушаалаа урвуулан бусдад газар эзэмшүүлэх гэрчилгээ олгохын тулд 80 сая төгрөгийн хахууль авсан хэмээн буруутгаж буй аж. Энэ талаар хууль сахиулах байгууллагынхнаас тодруулахад “Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цагийн хугацаагаар албадан саатуулсан нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж буй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Хан-Уул дүүргийн нутагт 2016 оноос хойш газар олгох нэг ч захирамж Засаг дарга нь гаргаагүй бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанийн удирдлага газар эзэмших зөвшөөрөл олж авахын тулд бусдаар дамжуулан н.Мөнхбаатар даргад дээрх хэмжээний хахууль өгсөн гэсэн мэдээлэл манай ажилтнуудын дунд байна хэмээн тус дүүргийн ЗДТГ-т ажилладаг эх сурвалжууд өгүүлсэн юм.

Хан-Уул дүүргийн Газрын албаны даргыг цагдан хорьж шалгаж буйтай холбоотойгоор нийслэлийн Газрын албанд эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг шалгаж эхэлсэн гэх мэдээлэл цацагдаж буй ч хууль сахиулах байгууллагынхан түүнийг нь үгүйсгэлээ.

Бэлтгэсэн: Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613992
2 эможи

мэдэх нэгэн утас-89001098
2020-06-16 12:30
20-р хорооны цэлмэг тэнгэр,туул гарден хотхоны хойт талын 1 айлтай ногоон хашааны урд түц тавих зөвшөөрөл хүсье.миний түц саяхан барьсан ногоон хашаанаас үзэмжтэй байх болно.Бид цэцэг,мөхөөлдөс,шинэ ногоо зарах болно. 80 шахам настай 2 иргэн тэтгэвэртээ нэмэр болгох ашиг олох зорилготой болно.
Bayraa
2020-02-22 12:37
Omnoh darga otgonbaatar han uuliin buh gazriig zarsan odoo zarah olgoh gazar uldegui l baimaar yuma jinhene naimaachin baisan hunee shalgaach ta nar
Zochin
2020-02-21 21:34
Huuchin gazriin albanii darga har otgonbaatar gj bsan ene hun bol han uul yarmag nisehiin gazriig tsomiig n avilga avch olgoson luivarchin hulgaich buleg bga da
zochin
2020-02-21 18:21
NIISLELIIN GAZRIIN ALBANII HIIJ BGAA AJIL BIZ. DUUREG N GAZAR OLGOLT HIIHGUI BNA GESEN
Батаа
2020-02-21 18:19
Өнгөрсөн зун номингийн газрыг цуцлаад л бсан даа. Олгочихдог л юм бхдаа
CHUKA
2020-02-21 18:17
Ugaasaa olgoh gazar uldeegui yum bna lee.
Хан-Уул иргэн
2020-02-21 18:16
Газрын захирамж цуцладаг биш газар олгодог засаг даргатай болмоор бна. Өмнөөс нь нийслэл шазар олгоод бдаг юм бна шд.
Гарамжав
2020-02-21 18:09
Манай дүүрэг хаа очиж газрын асуудал дээр иргэдийн талд шийдэж ногоон байгууламж нтр болгож бгаа...120ын иргэд бид яаж жагсаж тэмцлээ харин хотын дарга дүүргийн засаг дарга дэмжиж байж Номин ХХК-ын газрын захирамжыг цуцалсан
zochin
2020-02-21 18:06
Нийслэлийн газрын албаныханыг шалгах хэрэгтэй
Zochin
2020-02-21 11:08
Aldarjahklan 4 jil bolohdoo negch irgend gazar olgoh zahiramj gargadaggvi irged ni ochood asuuhaar zahiramj tuluvlugsun zasag darga zuraagvi gedeg.Tegj yegj songuuliin tsagaar gazriin zahiramj gargaad gazar olgoid saihan dvr esgedeg ene balai zanguudaa Dvvrgiin Zasag darga nar bolih heregtei shdee. Irgediug hergen chiregdvvlj bui bgaa baidal shdee Endees l avilgal heel hahuuli vvsch bgaa shdee.Dir dir ni shiidehgvi neg ih munkhiin suudald suusan um shig Dvvteg horoidiin Zasag darga nariin avir hireesee heterch bna daa
ХУД Засаг дарга Алдаржавхлан муухай авилгачин
2020-02-21 10:09
Засаг дарга Алдаржавхланг АТГ шалга. Миеэгийн суганы үс, хүн чанаргүй халтар царайлсан новшийг шалга
keyboard_arrow_up