ПРОКУРОР: Мэргэжлийн хяналтын эрх бүхий албан тушаалтнуудад мэдээлэл хийлээ

2020 оны 2 сарын 19

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Цагдаагийн байгууллагаас бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийн оролцогчдоос мэдүүлэг авах ажиллагааны хууль зүйн үндэслэлийг шалгаж, илэрсэн зөрчил, цаашид анхаарах асуудлын талаар тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн зөрчил шалган шийдвэрлэх удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудад 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр мэдээлэл хийлээ. 

Мөн үеэр зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Н.Алтантүлхүүр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын ойлголт, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах журам, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авахад анхаарах асуудлуудын талаар сургалт зохион байгуулсан байна. 

Эх сурвалж: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613934
0 эможи

Зочин
2020-02-19 16:03
УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up