Захирамжийн хэрэгжилтийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагад хариуцлага тооцно
Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/108 дугаар захирамж хэрэгжиж эхэлсэн өдрөөс буюу энэ оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар сарын 18-ний өдрийг хүртэл давхардсан тоогоор цагдаагийн 6070 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг баар, ресторан 3228, караоке 28745, их, дээд сургууль 475, ерөнхий боловсролын сургууль 720, цэцэрлэг 932, цахим тоглоомын газар 1569, амралтын газар 186, МСҮТөв 52, үзвэр үйлчилгээний газар 291, биеийн тамир спортын байгууллага 264, жолооны курс 248, хүүхдийн тоглоомын төв 70, нийт 11375 байгууллага, аж ахуйн нэгж шалгалтад хамрагдаж, 3815 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл шаардлага хүргүүлснээс олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулсан 6, цагийн хуваарь зөрчиж үйл ажиллагаа явуулсан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх 52, цахим тоглоом 23, автомат тоглоом 2 нийт 82 зөрчлийг илрүүлэн холбогдох шалгалтыг явуулж байна. Тухайлбал:
Энэ сарын 17,18-ны өдрүүдэд
-Баянгол дүүргийн 17-р хороо "Хар алмаз" төвийн 5 давхарт байрлах цахим тоглоомын газар;
-Сүхбаатар дүүргийн 6-р хороо "МБ" цахим тоглоомын газар;
-Сүхбаатар дүүргийн 3 хороо Сөүл плаза төвийн 8 давхрын Типси-100 ресторан;
-Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо "Ред" караоке тус тус захирамж зөрчиж үйл ажиллагаа явуулж байсныг материалжуулан шалгаж байна.