“Хөх сувд-2020“ мөсний баярыг албан ёсоор цуцаллаа
2020 оны 2 сарын 18
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор жил бур уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярыг шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор цуцлах саналыг Байгаль орчин аялал жуулчлалын яаманд хүргүүлсэн. Коронавирусний эрсдэлийг бууруулах зорилгоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Мөсний баярыг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Ингэснээр Хөх сувд-2020 мөсний баяр албан ёсоор цуцлагдаж байна. Мөсний баяр сүүлийн жилүүдэд өргөжин тэлж гадаад дотоодын 15-20 мянган жуулчин ирдэг олон улсын эвент арга хэмжээ болон хөгжиж буй юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613884
0 эможи
Зочин
2020-02-18 23:25
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс