Ухань хотын вирусийн голомтод ажиллаж буй цэргийн эмч, сувилагч нарт 65 сая төгрөг хандивлалаа
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд БХЯ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг, ХХЕГ, ОБЕГ-аас 333 мянган юань хандивлалаа.
Уг хандивыг“МЦНХ” ТББ, Батлан хамгаалахын яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цэргийн төв эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчид хамтран төвлөрүүлсэн байна.
БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ "Цэргийн нэгдсэн холбооноос зохион байгуулж, БНХАУ-д цэргийн болон цэргийн эмнэлгийн сургуульд сурсан мэргэжилтнүүд нэгдэн сэтгэлийн дэм, бодит тусламж үзүүлж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр БНХАУ-ын ард иргэдийг зовох цагт Монголын ард түмэн, тэдний аюулгүй байдлын баталгаа болсон цэргийн бие бүрэлдэхүүнээс БНХАУ-ын ард түмэн, цэргийн бүрэлдэхүүнд ямар их сэтгэлийн дэм үзүүлж, гар сунгаж байгаад баярлаж байна. Энэ нь манай хоёр орны найрсаг харилцаа ялангуяа хоёр орны батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд гарч байгааг харуулж байна. Энэ тусламжийг манай Элчин сайдын яам нэн даруй хүргэх болно. Монголын ард түмэнд чин сэтгэлийн угаас талархал илэрхийлж байна" гэж хэлэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|