БХТ: Эрдэнэцогт сумын шинэ Соёлын төв иргэдэд үйлчлэхэд бэлэн болжээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын соёл, спортын төв нь анх 1958 онд “Улаан гэр” нэртэйгээр байгуулагдсан. Харин 1969 онд өөрсдийн хөрөнгөөр шинэ барилга барьж “Улаан булан” нэртэйгээр номын сан, урлаг соёл, кино гэсэн заалтай болж, үйл ажиллагаагаа өргөжүүлж иржээ.

Түүнээс хойш 51 жилийн дараа ийнхүү 240 хүний суудалтай, шинэ соёлын төв иргэдэд үйлчлэхэд бэлэн боллоо

Arslan.mn

Соёл, урлагийн заал, номын сан, албан өрөө болон бусад туслах техникийн өрөөнүүд, ариун цэврийн өрөө зэрэг орчин үеийн соёлын төвийг байнгын ашиглалтад оруулах комисс хүлээн авсан байна.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар Барилгын хөгжлийн төв техникийн хяналт тавьж, Хашгоёо компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613841
0 эможи

Зочин
2020-02-17 20:19
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up