УИХ-ын гишүүн асан М.Сономпилд оноосон дөрвөн жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ

2020 оны 2 сарын 17

Arslan.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Сономпилд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр хянан хэлэлцлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс М.Сономпилийг хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар 4 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

М.Сономпил нь 2012 онд УИХ-ын гишүүн, мөн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан юм.

Эх сурвалж: Улсын дээд шүүх
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613840
0 эможи

Зочин
2020-02-17 20:19
ЗОЧИН
2020-02-17 16:36
БОЛОВСРОЛ ТАРУУ ШҮҮ ДЭЭ , ХҮРЭЛСҮХТЭЙ ИЖИЛ БАТЛАН ХАМГААЛХЫН ИХ СУРГУУЛЬ ТӨГССӨН ЮМ
зочин
2020-02-17 16:28
Шинэ баян цээж өвчтэй гэгчээр нүд амандаа давхараа хийлгээд их далжигнаад байсан юм Монгол эр хүнд хэрэггүй л байхгүй юу.
шүүх
2020-02-17 15:42
болж байна
keyboard_arrow_up