НӨАТ-ын сугалаанаас 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо
НӨАТ-ын ээлжит тохирол явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон 27,994,634 баримтыг хамруулжээ.
Сангийн сайдын тушаалаар НӨАТ-ын сугалааны тохирлыг шинэчилсэн байдлаар явуулж эхэлж байна. Тодруулбал, гурван орон таарсан тохиолдолд 30 мянга, дөрвөн орон таарвал 100 мянга, таван орон таарвал нэг сая, зургаан орон таарсан тохиолдолд гурван сая, долоон орон таарвал таван сая, найман орон таарвал 30 сая төгрөгийн азтан тодрох юм.
Мөн супер азтаны хонжвор 30 сая төгрөгөөс эхлэх бөгөөд тодроогүй тохиолд 10 сая төгрөгөөр нэмэгдэнэ.
Тохирлын дугаар 31449394
- 30 мянган төгрөгийн азтан 25,084
- 100 мянган төгрөгийн азтан 2,500
- Нэг сая төгрөгийн азтан 254
- Гурван сая төгрөгийн азтан 21
- Таван сая төгрөгийн азтан 1
- 30 сая төгрөгийн азтан 0
Супер шагналын тохирлын дугаар 32333518 бөгөөд энэ удаагийн тохирлоор супер азтан тодорлоо.