Барилгын салбарынхан ХАБ-ын сургалтанд хамрагдлаа
Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, ажилтны “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй тухай” болон бусад холбогдох хууль тогтоомжийн талаарх эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ХУД-ийн 11-р хороо Хүннү 2222 хороололын барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа Мини Макс ХХК, И Си Си ХХК, Жигүүр Гранд ХХК, “Мөнх отог”ХХК, “Эвт трак”ХХК, “ДПК”ХХК, “Vestern”ХХК, “Мон-Ватер”ХХК зэрэг 18 ААН байгууллагын 128 ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөрийн харилцааны чиглэлээр барилгын талбай дээр ХУД дэх МХХ-ийн ХАБХ-ын улсын байцаагч Д.Цэцэгбадам, Ц,Бадмаа, П.Баясгалан, ХЭАХ-ын улсын ахлах байцаагч Ш.Сарантуяа, НХХ-ын улсын байцаагч Ж.Төрбат нар 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр сургалт зохион байгуулав. Цаашид ажлын байранд хүрч хийх сургалтыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөөд байна.