Таван иргэний шинжилгээ хариу сөрөг гарч, дахин гурван тохиолдлыг тусгаарлаад байна

2020 оны 2 сарын 16

Нямхүү-н зурган илэрц

Шинэ коронавирусийн халдварын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.   Сүүлийн 24 цаг буюу өчигдрийн байдалтай харьцуулахад өвчлөл 2,009 тохиолдлоор нэмэгджээ. Нийт өвчлөлийн тоо 68,584 болсон байна. Нас барсан хүний тоо 142-оор нэмэгдэж нийт 1666-д хүрчээ. Хүнд байгаа өвчтөний тоо 216-аар нэмэгдэж байна.  

Харин эдгэрсэн хүний тоо 1,324 тохиолдлоор нэмэгдэж 9,425 болжээ.   Өчигдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар БНХАУ-аас гадна 25 улсад бүртгэгдсэн байсан бол өнөөдөр Египет улсад шинээр бүртгэгдсэн байна. Тус улсад бүртгэгдсэн тохиолдол нь БНХАУ-д аяласан гэдэг өгүүлэмжтэй байгаа аж.   Манай улсад өнөөдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар гараагүй байгаа. Гэхдээ тодорхой хэмжээний хүмүүсийг ажиглалтадаа авч хянаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613793
1 эможи

Зочин
2020-02-16 23:37
Та нар минь маш сайн ажиллаж байгаа их баярлалаа
Зочин
2020-02-16 20:59
Хил хаасан байхад баяжмал зөөдөг жолооч нар гарах зүгээр үү
Онош
2020-02-16 16:58
3.4 оношилж байж илэрдэг гээ биздээ.Манайхан 1 оношлоод л гаргаад байна онош баталгаатай юу.Бат итгэж болохуу 24 хоногийн дараа борооны дараах мөөг шиг энд тэнд гранат дэлгэрээд эхлэх вий дээ тэр цагт оройтсон байх болно гэж л айх юм даа
keyboard_arrow_up