Мэргэжлийн хяналтынхан өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

2020 оны 2 сарын 15

Шинэ коронавирус COVID-19-ийн өвчлөлтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолын дагуу хоёрдугаар сарын 13-ны өдрөөс Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, тусгай горимоор ажиллаж байна.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан МХЕГ-т “Шуурхай штаб”-ыг байгуулжээ. Өнөөдөр мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн бүх нэгжийг хамруулан цахим шуурхай хуралдаан зохион байгуулан штабын бүрэлдэхүүн, ажиллах горим, төлөвлөгөө, эрсдэлийн үед ажиллах заавар зэрэг мэдээлэл хийж үүрэг даалгавар өгсөн байна.

Мөн хариуцлагатай жижүүрийг томилон 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд гамшиг болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын албан хаагчдыг тухайн бүс, орон нутагт дайчлан ажиллуулах юм.

Түүнчлэн ажилтан, албан хаагчдыг халдвараас сэргийлж, хувийн иж бүрэн хамгаалах хувцас, хэрэгслээр хангахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон гэж МХЕГ-аас мэдээллээ.

Шинэ коронавирус COVID-19-ийн өвчлөлтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллага 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс хилийн хяналтыг чангатган, хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтэс өндөржүүлсэн байдалд ажиллаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613787
1 эможи

Зочин
2020-02-15 20:57
keyboard_arrow_up