16 тонн шатахуун тээвэрлэж яваад голын мөсөнд цөмөрсөн машиныг татаж гаргажээ

2020 оны 2 сарын 14

Arslan.mn

Говь-Алтай аймгийн нутагт орших “Ээвийн гол”-ын мөсөнд шатахуун тээвэрлэж явсан автомашин цөмөрчээ.

Тодруулбал, тус аймгийн Шарга сумын “Ээвийн гарам” гэдэг газар Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд иргэн Ж-ийн жолоодож явсан ”Хюьндай Эйч Ди 250” загварын 16 тонн шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 09:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. 

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид болон ИНЕГ-ын харьяа “Алтай нисэх буудал”-ийн нийт 10 хүн 85 км замыг туулан очиж гурван цаг 35 минут ажиллан автомашиныг татаж гаргажээ.

Сэрэмжлүүлэг:

Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613754
0 эможи

Зочин
2020-02-14 15:37
Зочин
2020-02-14 13:29
keyboard_arrow_up