Л.Мөнхтүшиг: Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэний авчрахаар ажиллаж байна
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.
"БНХАУ-аас орж ирэх монгол иргэдийг 14 хоног тусгаарлана"
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "Хятад улсад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна.
Мөн Эрээн орчимд эх орондоо ирэхээр төлөвлөж байсан 50 иргэн галт тэрэгний тасалбар захиалаад байсан байна. Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэний авчрахаас ажиллаж байна. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу хил хааснаас хойш БНХАУ-аас орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана" гэв.