Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадаас ИРГЭНШИЛ хүсжээ
2020 оны 2 сарын 13
АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.
Мөрдөн шалгалтын явцад яллагдагч Ч.Сайханбилэгийг эх орноосоо оргон зайлсан гэж үзсэн тул түүнийг албан ёсоор эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын улсаас иргэншил хүсчээ.
Энэ талаар өнөөдөр /2020.02.13/ өөрийн хүсэлтээр ажлаа өгч байгаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ч.Сайханбилэг иргэншил хүссэн байна билээ. Тэр хүн гаднын оронд зугтаж байхаар ирж гэм буруутай эсэхээ шалгуулж, нэрээ цэвэрлэх хэрэгтэй" гэж мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
613711
2 эможи
E
2020-02-14 09:58
Eniig yasan gej yavuuldgiin end ni shorond ni stoolij.davarsan novsh ve.eh ornoosoo urvaj bna sh tei
Зочин
2020-02-13 15:37
АН ыг сонгосон алдаа болсон тэд ийм л хүмүүс шүү
К
2020-02-13 15:30
Юун нэрээ цэвэрлэх шорондоо суух ёстой эд хөрөнгийг нь хураана
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс