ЦЕГ: Нийгмийн сүлжээгээр худал мэдээлэл тараасан иргэнийг олж тогтоон, шалгаж байна
2020 оны 2 сарын 13
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.
Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат "Хуурамч мэдээлэл тарааж байгаа үйлдлээ таслан зогсоохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Өчигдөр орой тараасан худал, ташаа мэдээлэлтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн иргэн Д-г олж тогтоон, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ мэт худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6
2
1
613697
9 эможи
нох
2020-02-13 15:19
Буянгийн Жагааг яах вэ ард иргэдийг айлгаж сэтгэл зүйн дарамтанд орхоор мэдэгдэл хийлээ адилхан л арга хэмжээ аваарай
Иргэн
2020-02-13 12:04
Ард түмний сэтгэл санаагаар тоглож байгаа улсуудад хаширтал нь хатуу хариуцлага тооцох хэрэгтэй, ард түмэн бужигнаад хоол хүнсээ цуглуулаад битүү байна
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс