Дарханы замд хохирсон иргэдэд НӨХӨН ТӨЛБӨР гаргуулна гэв
2020 оны 2 сарын 12
“Хэвтүүл хөдөлгөөн”-ний тэргүүн А.Цэрэнбат Дарханы замд хохирсон тээврийн жолооч болон ард иргэдийн төлөөлөл болон ЗТХЯ-ийг шүүх хяналтын байгууллагад шилжүүлж, хариуцлага хүлээлгэнэ гэв.
Тэрбээр “ Миний бие Дарханы замын хохирогчдын нэг. Энэ замын ажлыг гүйцэтгэхээр хариуцаж байсан компаниуд хахуул авч, хөрөнгийг хувьдаа завшиж байна. Тиймээс би хууль хяналтын байгууллагаар нь шалгуулна гэж бодож байна. Тиймээс тус замд машины дугуй болон амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс бидэнд хандаач гэж хүсэж байна. Бид хохирсон иргэдийг бүртгэж, хохирлыг барагдуулахаар тэмцэнэ. Зам тээврийн яамтай шүүхээр зад үзэлцэнэ” гэсэн юм.
Эх сурвалж:
ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613668
0 эможи
Зочин
2020-02-12 19:34
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс