Баян-Өлгийд бүртгэгдсэн коронавирусийн сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 23 хүнийг Ховдод түр тусгаарлажээ

2020 оны 2 сарын 12

Arslan.mn

Өчигдөр орой /2020.02.11/  Баян-Өлгий аймагт шинэ коронавирусний халдварын сэжигтэй нэг иргэнийг Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байгаа талаар бид мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр Баян-Өлгийд бүртгэгдсэн коронавирусийн сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 23 хүнийг Ховдод түр тусгаарлажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Тухайн иргэн Ховд  аймгийн нэр бүхий буудалд хоносон бөгөөд тус буудалд байрлаж байсан 23 хүнийг сэжигтэй тохиолдлын нэгдүгээр хавьтал гэж үзэж,  шинжилгээний хариу гартал түр тусгаарлажээ" гэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
4
ouch an post
1
confuse an post
2
angry an post
5
613659
14 эможи

Зочин
2020-02-12 19:32
Temuulen
2020-02-12 18:51
helee haagaaacheee ah egch naraaa
keyboard_arrow_up