Замын-Үүд боомтод 105 хүнийг галт тэргэнд түр тусгаарлан, хамгаалалтад авжээ
2020 оны 2 сарын 12
Замын-Үүд боомтоор энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна.
Тэрээр БНХАУ-ын Сэчуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.
Тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан, хамгаалалтад аваад байна гэж МХЕГ мэдээллээ.
Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
613644
2 эможи
Зочин
2020-02-13 07:59
Hilee haagaachee .yamar sonin yum be .
Zochin
2020-02-12 20:05
Holuur yvaa gaig bitgii duud hvmvvs mini! Dor bvrnee huviin ariun tseveree sahial maskaa sain zvvgeel taivan amgalan baihtun tegvel darhlaa chini muudahgvi bas muu muuhai bvhen toiron ongorno
Haa
2020-02-12 13:27
хил хааа
Haa
2020-02-12 13:27
хил хааа
Irgen
2020-02-12 10:37
Ene hilee haaj boldogui yumuu hytadiin eronhiilogchoos guattulga o
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс