Тээврийн цагдаагийн алба хаагчдад тархины бичил цахилгаан эмчилгээ хийдэг аппаратаар үйлчилж эхэлжээ

2020 оны 2 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/121 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын сэтгэл санааны ерөнхий байдал, ажлаас халшрах хам шинжийн төвшинг тодорхойлж, сэтгэл засалд хамруулах алба хаагчийг илрүүлэн оношлох, цаашид сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тандалт судалгааны ажлыг зохион байгууллаа.

Судалгааны үр дүнгээр алба хаагчдын

  • 5.2 хувь нь сэтгэл гутралтай,
  • 46.5 хувь нь нойрны хямралын илрэлтэй буюу хямралтай,
  • 27.1 хувь нь ажлаас халшрах мэдэгдэхүйц өөрчлөлттэй
  • харин 9.9 хувь нь стрессийн хоруу чанарыг бууруулах нөхөн сэргээх сэтгэл засалд хамруулах зайлшгүй шаардлагатайгаар судлагдсан.

Судалгааны үр дүнг үндэслэн тус албанаас алба хаагчдын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр Рехамед эмнэлэгтэй хамтран АНУ-ын EPI компанийн патенттай, тархины бичил цахилгаан эмчилгээ хийдэг альфастим аппаратыг албаны 13 нэгжид авч, алба хаагчдад үйлчилж байна.

Энэхүү аппаратыг нь сэтгэл түгшилт, нойргүйдэл, сэтгэл гутрал, өвдөлт намдаах зорилгоор ашигладаг.

Эмчилгээний үр дүнд алба хаагчид аливаа асуудлыг шийдвэрлэхдээ хянуур хандах, сэтгэл зүйн хувьд тогтвортой, баяр баясгалантай болох, нойргүйдэл арилж, эрч хүчтэй мэдрэмж төрдөг зэрэг давуу талтай байгаагаа илэрхийлж байна.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613635
0 эможи

keyboard_arrow_up