Эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Дархлаажуулалтыг дэмжих” сайн үйлсийн ажлыг зохион байгуулав
Сүхбаатарын ба Цэргийн гавъяаны улаан туг, цэргийн гавъяаны одонт, Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөс санаачлан Дэлхий нийтийг цочроогоод байгаа халдварт коронавирус өвчний эсрэг алба хаагч, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор “Дархлаажуулалтыг дэмжих” сайн үйлсийн ажлыг зохион байгууллаа.
Уг ажлын хүрээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын болон Хилийн 0151 дүгээр анги, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний газар, өрхийн эмнэлэг, шатахуун түгээх газрын түгээгч, сайжруулсан түлш борлуулах цэгийн ажилтан, энгийн ард иргэд зэрэг нийт 300 ажилтан, алба хаагч, ард иргэдэд чацарганатай аарц, улаан чавганы цай, печень зэргийг түгээж, дархлаажуулалтыг дэмжих ажлыг хийлээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.