Маргааш Улаанбаатар хотод ЦАС ОРНО

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Маргаашнаас ихэнх нутгаар хүйтэрч, цасаар шуурахыг анхааруулж байна. 

Тодруулбал, маргааш баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Нөгөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурах юм байна. Салхи 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас маргааш буюу хоёрдугаар сарын 12-ны лхагва гарагт, Улаанбаатар хотод цас орох төлөвтэй байгааг мэдээлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613609
0 эможи

Зочин
2020-02-11 20:36
keyboard_arrow_up