БХТ-ийн Барилгын материал, барилгын лабораторийн МЭДЭЭЛЛИЙН САНТАЙ танилцлаа

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар Барилгын хөгжлийн төвийн Барилгын материал үйлдвэрлэл болоод Барилгын материал сорилт, шинжилгээний лабораторийн мэдээллийн сантай танилцлаа.

Тодруулж хэлбэл БХТ-ийн Барилга, байгууламж материал үйлдвэрлэлийн хэлтэс Барилгын мэдээллийн санг хариуцаж байгаа. Тус ажлын хүрээнд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн мэдээллүүд, барилгын материалын тохирлын гэрчилгээтэй аж ахуйн нэгжүүдийн тоон үзүүлэлт гээд барилгын салбарын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүрдүүлж буй мэдээллийг нэгтгэж байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Барилгын хөгжлийн төв, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран барилгын материалын эрдэс түүхий эдийн орд илэрцийн байрлалын нөөцийн газрын зураг гаргасан. Өргөн тархацтай барилгын материалын орд газрын судалгаа болоод, газрын зургийг энэхүү мэдээллийн санд нэгтгэжээ.

Arslan.mn

Мөн барилгын материал, хийц бүтээц, эдлэхүүний шинж чанарыг тодорхойлдог Барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж хүчин чадлын талаарх мэдээллийг хүргэлээ. Тус лаборатори нь 21 аймгийн хэмжээнд салбар лабораторитой 91 нэр төрлийн дээжинд 203 үзүүлэлтээр шинжилгээ хийж байна. Түүнчлэн бусад лабораторид огт шинжилдэггүй 18 нэр төрлийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг юм.

Arslan.mn

Барилга хот байгуулалтын дэд сайдтай хийх уулзалтад, Барилгын хөгжлийн төвийн тэргүүн дэд захирал Б.Ганболд, Дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б. Энхболд, Барилгын материал сорилт шинжилгээний лабораторийн дарга Ж.Энхтуяа болон бусад мэргэжилтнүүд оролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613607
1 эможи

Зочин
2020-02-11 20:35
БХТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up