“Цагаан сар тэмдэглэх үгүйгээс илүү хилээ хаах талаар эхлээд шийдэх хэрэгтэй“
Иргэдийн нэгдсэн холбооноос хил хаах талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тус холбооноос БНХАУ-д дэгдсэн шинэ коронавирусээс сэргийлэхийн тулд Монгол Улс 24 цагийн дотор хилээ бүрэн хаах ёстой гэж үзэж байгаа аж.
Иргэн Г.Алтанцэцэг "Монгол Улс өнөөдрийн байдлаар долоон боомтыг хаагаагүй. Дэлхийн олон орон хилээ хааж байхад манайх хилээ хаахгүй байгаа нь хэн нэгний даалгавар гэх хардлага төрж байна. Өнөөдөр бид Цагаан сар тэмдэглэх үгүйгээс илүү хилээ хаах талаар эхлээд шийдэх хэрэгтэй.
Иргэд урьдчилсан сэргийлэх ажлыг сайн хэрэгжүүлсэн ч хил хаагаагүй байхад нэмэргүй. Иргэдийн үндэсний аюулгүй байдлаас илүү эрхтэй хил гааль гэж байх ёсгүй. Тиймээс 24 цагийн дотор улсын хилийг хаах ёстой. Хил хаасны дараа иргэн бүр анхааралтай байх боломжтой" гэв.