НДЕГ-ын дарга асан Ч.Уртнасанг үргэлжлүүлэн хорих эсэх ШҮҮХ ХУРАЛ болно

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Уртнасан болон тус газрын Санхүү, бүртгэлийн газрын дарга асан Ч.Чулуунчимэг нарыг цагдан хорих захирамжийг энэ сарын 05-ны өдөр гаргасан байна. 

Шүүхээс тэднийг яллагдагчаар тооцон, 30 хоногийн хугацаагаар саатуулах захирамж гаргасны дагуу Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэсэн юм. 

Тэгвэл өнөөдөр анхан шатны шүүхээс гаргасан Ц.Уртнасан, Ч.Чулуунчимэг нарыг саатуулах захирамжийг “Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх”-ийн Ерөнхий шүүгч тэдний гомдлыг давж заалдах журмаар хянах шүүх хуралдаан 11:00 цагт товлогдсон байна.  Хэрэв анхан шатны шүүхийн захирамжийг Ерөнхий шүүгч хүчингүй болговол тэд цагдан хорионоос суллагдах ажээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613595
0 эможи

keyboard_arrow_up