Автомашины дугуй хулгайлж, обудыг нь салгаж худалддаг этгээдийг илрүүлжээ
Нийслэл хотод удаа дараа автомашины дугуй хулгайлж, обудыг нь салгаж худалдан борлуулдаг байсан этгээдийг илрүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс удаа дараагийн үйлдлээр автомашины дугуй хулгайлж, иргэдийг хохироосон 28 настай М гэгчийг хоёрдугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.Очирбат нь илрүүлэн шалгаж байна.
Урьдчилсан байдлаар М гэгч нь 10 орчим автомашины 20 гаруй дугуй хулгайлсан болох нь тогтоогджээ.
Иймд иргэд автомашинаа камерын хяналттай, зориулалтын авто зогсоолд байрлуулах, автомашиндаа дохиолол суулгуулах зэргээр өөрөөс шалтгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.