“Ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн“ зохион байгууллаа

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас "Ахлагч бүрэлдэхүүний сургалт, зөвлөгөөн"-ийг зохион байгууллаа.

Уг зөвлөгөөний үеэр нийт бүрэлдэхүүнтэй аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил зохицуулах салбар зөвлөлийн дарга С.Түмэнбаяр уулзаж сумдын гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах ажлын талаар санал солилцлоо.

Мөн ахлагч бүрэлдэхүүнд холбогдох хууль журмаар сургалт, мэдээлэл хийж нийт 8 багт хуваан эрх зүйн чиглэлээр 2 төрлийн шалгалт, "Сагсан бөмбөгийн тэмцээн" тус тус зохион байгуулж багийн нийт оноогоор дүгнэн байр эзлүүллээ.

Багийн нийт дүнгээр "Гутгаар байр"-ыг эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Н.Гүрдорж ахлагчтай баг, "Хоёрдугаар байр"-ыг эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ч.Уранбилэг ахлагчтай баг, "Тэргүүн байр"-ыг шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Баярхүү ахлагчтай баг эзлэж өргөмжлөл, медалиар, "Сагсан бөмбөгийн тэмцээн"-ий "Шилдэг довтлогч"-оор эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Отгонтөгс, "Шилдэг холбогч"-оор Хөвсгөл сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Чинбаяр нар шалгарч алтан медаль, өргөмжлөл, дурсгалын зүйлээр, эрх зүйн мэдлэг сорих тестийн шалгалтанд 5-р байранд цагдаагийн дэд ахлагч Б.Цэндмаа, 4-р байранд зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Р.Баяржавхлан, 3-р байранд эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Н.Гүрдорж, 2-р байранд шүүхийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Баярхүү, 1-р байранд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч С.Од-Эрдэнэ нар шалгарч "Батламж"-аар тус тус шагнууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613570
0 эможи

Зочин
2020-02-10 21:10
keyboard_arrow_up