“Цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг гуравдугаар сарын 5-15-ны өдрүүдэд торгуульгүй бүртгэнэ“

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Цэргийн бүртгэл 2020 оны нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ний өдрүүдийг дуустал нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын анхан шатны нэгж болох хорооны Засаг даргын ажлын байранд явагдаж дууслаа.

Энэ талаар өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Цэргийн штабын Тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай нар мэдээлэл хийлээ.

Цэргийн бүртгэлд Төрийн албан хаагч 709, хэсгийн ахлагч 1,605, нийт 2314 албан хаагч ажиллажээ.

Цэргийн бүртгэл:

  1. Баянгол дүүрэг- 91.8 хувь
  2. Баянзүрх дүүрэг- 97.4 хувь
  3. Сонгинохайрхан дүүрэг- 95.2 хувь
  4. Чингэлтэй дүүрэг- 95.2 хувь
  5. Сүхбаатар дүүрэг- 96.2 хувь
  6. Хан-Уул дүүрэг- 94.6хувь
  7. Налайх дүүрэг- 95.9 хувь
  8. Багануур дүүрэг- 97.6 хувь
  9. Багахангай дүүрэг- 98.3 хувь

Нийслэлээс дэвшүүлсэн “Нэг хот- Нэг стандарт” зорилтын хүрээнд цэргийн бүртгэлийг нэг стандартын дагуу 93.3 хувьтай зохион байгууллаа.

Халдварт өвчин гарч хорио тогтоосонтой холбогдуулан цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг 2020 оны гуравдугаар сарын 5-15-ны өдрүүдэд дүүргийн Цэргийн штабууд торгуульгүй бүртгэнэ гэдгийг албаныхан онцолж хэлсэн юм.

Эх сурвалж:  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
3
wow an post
yay an post
sad an post
ouch an post
3
confuse an post
2
angry an post
5
613550
22 эможи

Зочин
2020-02-13 09:14
oron nutagiixan yax ym be?
Итгэлмаа
2020-02-12 21:21
Орон нутгийнх яаж бүртгүүлэх вэ
unshigch
2020-02-12 19:54
unemleh hamaagui ym bnlee shvv
Зочин
2020-02-12 19:16
Vnemlehee geesen bol yh we
Зочин
2020-02-10 20:58
keyboard_arrow_up