МХЕГ: Өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай байна

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, МХЕГ-аас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын мэргэжилтэн " Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ коронавирусийн халдварын болзошгүй аюулаас сэрэмжлэхийн тулд албан даалгаврыг хэрэгжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна.

Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгсэл, сүм хийд, үйлчилгээний байгууллагуудын ариун цэврийг сайжруулахад тогтмол анхаарч ажиллаж байгаа.

1,566 аж ахуйн нэгж байгууллага болон зорчигч тээврийн нэгтгэлүүдийн 80 гаруй байгууллагад зөвлөмж, мэдээлэл хүргэсэн.

Дулааны улирал эхэлмэгц хөрсний бохирдлын асуудал хөндөгддөг учир Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөрснөөс дээж авч шинжилдэг. Нийт сорьцын 50 гаруй хувь нь нянгийн бохирдлоос их болон дунд ангилалд ордог. 

Тандалт судалгаанд хамрагдсан өрхүүдийн 85 хувь нь стандартын шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжтай байна." гэв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613549
0 эможи

Эмээ
2020-02-10 12:47
Гудамруу угаадсаа асгаад байгаа айлуудыг яах юм вэ.хаана хэлж тэр зөрчлийн хуулиар хариуцлага тооцуулах м болоо
keyboard_arrow_up