СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдээ болзошгүй эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлж “Хором бүрээ анхааръя”

2020 оны 2 сарын 10

Arslan.mn

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс аливаа аюул, эрсдлээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бэртэж гэмтэх, аюул, осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна.

Тухайлбал, он гарсаар  улсын хэмжээнд гал түймрийн 495 удаагийн тохиолдол бүртгэгдэж 16 хүний амь насаа алдсаны 2 нь хүүхэд байгаа бол энэ сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд харгалзах хүнгүй үлдээсэн бага насны гурван хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Иймд, эцэг эхчүүд гэр, орон сууцандаа хүүхэд гэмтэж бэртээх, аюул учруулж болох эрсдэлийг тооцоолж, аюулгүй орчныг бүрдүүлэх, өндрөөс унахаас сэргийлж, цонх, тагтны аюулгүй байдлыг шалгах, цонхонд хаалт, хязгаарлалт хийх, хийн түлш, химийн бодис, шатахуун зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс гэрт хадгалахгүй байх, чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах хүүхдийг пийшин, зууханд хүрэхээс сэргийлэх, гал түймрийн болон угаарын аюулаас сэргийлж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэртээ цоожилж үлээдэхгүй байж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613540
0 эможи

ЗОЧИН
2020-02-10 09:37
3-ХҮҮХЭД ЮУНААС БОЛЖ АМ ЭРСЭДЛЭЭ ТЭР ТАЛААР ЮУ Ч БИЧЭЭГҮЙ ИНГЭЖ ЗӨВЛГӨӨ ӨГСӨН БОЛООД Ч ЯАХАВ ДЭЭ ХӨӨРХИЙ
keyboard_arrow_up