НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орж эхэллээ
2020 оны 2 сарын 10
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өнгөрөгч долоо хоногт мэдээлэл хийхдээ 2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг хоёрдугаар сарын 10-ны өдрөөс олгохоор болсныг мэдэгдсэн. Энэ дагуу НӨАТ-ын урамшууллын мөнгө өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэллээ.
Нийт 912 мянган иргэн 148 тэрбумын буцаан олголт авах юм. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад НӨАТ-ын баримтаа бүрдүүлсэн иргэдийн тоо 112 мянгаар өссөн үзүүлэлт аж.
Мөн Татварын багц хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүрт олгохоор болсон.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр улирлын НӨАТ-ын урамшууллыг иргэд дөрөвдүгээр сараас авч эхлэх нь.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
613539
1 эможи
Irgen
2020-02-10 19:50
НӨАТ-ын буцаан олголтоос болоод Голомт банкны Интернет банкны системд алдаа заагаад үдээс хойш нэвтэрч чадсангүй. Орой нэвтэрсэн ч буцаан олголт ороогүй бна. Банкны системд алдаа гарлаа гэдгийг ойлгохгүй байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс